Бидний тухай
“Хөгжил трейд ” ХХК-ийг 1991 онд “Хөгжил” нэртэйгээр үүсгэн байгуулж, 1996 оноос “Хөгжил трейд” нэртэй болж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2002 оноос Монголд анх удаа цэвэр түүхий эдээр ахуйн хэрэглээний, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хуурай нойтон сальфетик, ариун цэврийн цаас зэрэг бүтээгдэхүүнийг “Ариун” нэртэйгээр үйлдвэрлээд 17 жил боллоо.
Монгол улсын /MNS: 5261-2003, MNC: 4273-1995/ стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ үйлчилж үндэсний шилдэг үйлдвэрлэгч компани болсон.
“ Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” 2009, 2010, 2017 онд, Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүний “Үлэмжийн чанар” шагнал, 2011 онд “Best Brand”, “Үндэсний шилдэг брэнд”-ийн шагнал, 2006 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага” цол өргөмжлөл, 2016 онд “Үндэсний үйлдвэрлэгч шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, Улаанбаатар түншлэл 2016 онд “Онцлох сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”, 2014, 2015, 2017, 2018 онд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний шилдэг брэнд” шагналуудыг тус тус хүртсэн.
Манай компани бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарал хандуулж ажилладаг бөгөөд 100% цэвэр түүхий эдээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн автомат машинаар үйлдвэрлэж байна.